Өнөөдөр дэлхий даяар онлайн худалдааны салбар хурдацтай хөгжиж, худалдаа наймааны тоглоомын дүрмийг өөрчилсөөр байна. Томоохон компаниуд болон жижиг бизнес эрхлэгчид цахим орчинд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох нь улам бүр чухал болоод байна. Энэхүү нийтлэл нь онлайн худалдааны ертөнцөд хөл тавихаар төлөвлөж буй эсвэл бизнесээ өргөжүүлэхийг хүсч буй том, жижиг компаниудын захирлууд болон энтрепренерүүдэд зориулан бичигдсэн болно. Энэхүү мэдээлэл нь таны бизнесийг амжилттай эхлүүлж, өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Товчхондоо, захиалгын менежер, агуулахын менежер, хүргэлтийн ажилтан гэсэн гурван үүрэгтэй ажилтнууд таны онлайн худалдааны бизнесийг үр дүнтэй ажиллуулж чадна. Та ганцаараа ч энэ бүхнийг тодорхой хугацаанд хийж болно.
1-рт: Бүх захиалгыг хүлээн авч, зохицуулалт хийх үүрэгтэй захиалгын менежер (Shop Manager)
- Гол үүрэг: Захиалгыг хүлээн авах, зохицуулах, бүтээгдэхүүний мэдээллийг нэмж хасах, каталогийн ангиллыг удирдах, хэрэглэгчтэй харилцах.
- Чадварууд: Борлуулалт, харилцаа холбоо, бүтээгдэхүүний удирдлага, хэрэглэгчийн үйлчилгээ.
Борлуулалт, харилцагчийн захиалга удирдах систем дээр түлхүү ажиллана. Захиалгын менежер захиалгыг хүлээн авахаас эхлээд хүргэлтэнд гарах хүртэлх харилцагчийн системийг удирдаж, бараа бүтээгдэхүүний мэдээллийг нэмж хасах, каталогийн ангиллыг удирдах ажлыг хийнэ. Жишээ нь: Дансаар төлбөр шилжүүлэх захиалга орж ирвэл тухайн хэрэглэгч рүү залгаж ийм дугаартай захиалга хийсэн байна. Төлбөрөө ингэж төлөөрэй. Эсвэл та гүйлгээний утган дээрээ Цэцгээгээс гээд бичсэн үү гэх мэт захиалга хийхэд гарах бүх асуудлуудыг зохицуулна. Цөөн тооны захиалга, бүтээгдэхүүнтэй газар шоп менежер 1 байхад хангалттай.
2-рт: Захиалгын мэдээллийг нягтлаад хүргэлтийн ажилтанд хүлээлгэж өгөх хүн буюу агуулахын менежер (Warehouse Manager) / танай байгууллагын нярав, нягтлан гэж ойлгож болно
- Гол үүрэг: Захиалгыг нягтлах, бүтээгдэхүүнийг хүргэлтэнд хүлээлгэн өгөх, агуулахын удирдлага.
- Чадварууд: Логистик, агуулахын менежмент, тооллого, тайлан гаргах.
Агуулахын менежер нь захиалгын менежерийн бэлэн болгосон захиалгыг нягталж шалгаад захиалгыг гаргах эрх бүхий хүн. Өөрөөр хэлбэл хүргэлтийн ажилтанд 10 боодол маск, 10 ширхэг гар ариутгагч гэх мэтээр тоо ёсоор хүлээлгэж өгөх чухал үүрэгтэй. Агуулахын менежер хүргэлтийн ажилтанд бараагаа хүлээлгэн өгөөд backend хэсэгт “Хүргэлтэнд гарсан” төлөвт захиалгыг шилжүүлснээр хэрэглэгч өөрийн захиалсан бүтээгдэхүүнийг хүргэлтэнд гарсан тухай мэдэж авах боломжтой болно. Монголд бол зарим газрууд хүргэлтэнд гарсан эсэх нь тодорхойгүй байснаа гэнэт "танай хаягаар ирчихлээ, эсвэл, очиж байна эгчээ" гэх мэтээр албан бус хандах тохиолдлууд түгээмэл байдаг. Зарим газруудад хүргэлтийн төлөв байдаг ч тэр нь бараа ирсний дараа хүргэлтэнд гарлаа гэж мэдэгдэх зэрэг алдаа гаргадаг. Мэдээж үүнд менежер чухал үүрэгтэй.
3-рт: Харилцагчийн бараа бүтээгдэхүүнийг бүрэн бүтэн гарт нь хүргэж өгөх эрх бүхий хүргэлтийн ажилтан (Delivery Staff)
- Гол үүрэг: Захиалсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, хүргэлтийн мэдээллийг шинэчлэх.
- Чадварууд: Хүргэлтийн үйлчилгээ, цагийн менежмент, харилцаа холбоо, хэрэглэгчийн үйлчилгээ.
Онлайн худалдаа эрхлэгчид хүргэлтийн ажилтанд онцгойлон ач холбогдол өгдөг. Тэгэх ч учиртай. Зарим хүмүүс өөрсдөө эсвэл гэр бүлийн хүнээрээ хүргэлтийн ажилтан хийлгэдэг бол зарим нь мэргэжлийн албан ёсны гуравдагч байгууллагатай гэрээ хийж энэ ажлыг даатгадаг. Аль нь ч байсан хүргэлтийн ажилтан бараа хүлээн аваад тогтсон цаг хугацаанд хүргэж өгөх нь хэрэглэгчийн сэтгэл ханамжинд чухал үүрэгтэй. Тиймээс ч өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй. Хүргэлтийн ажилтан бараагаа хүргэж өгөөд хүргэлтийн апп эсвэл өөр ашигладаг сувгаараа дамжуулан бараа хүргэгдсэн тухай мэдэгдэнэ. Үүний дараа хүргэлт амжилттай болсон имэйл болон мсж хэрэглэгчид тэр дор нь очиж байвал хэрэглэгчийн сэтгэл ханамж өндөр байхаас гадна нэг захиалга амжилттай хаагдана.
Товчхондоо дээрх 3 төрлийн үүрэг бүхий хүмүүс танай багт хэрэгтэй бөгөөд том хэмжээний компани, жижиг дунд хэмжээний онлайн худалдааны сайтаас хамаарч захиалгын, агуулахын, хүргэлтийн менежерүүд хэд ч байж болно.
Жижиг газруудад менежер болон хүргэлтийн ажилтан гэсэн хоршил ч байж болно.
Эдгээр гурван үүргийг гүйцэтгэх хүмүүсийг зөв сонгож, ажиллуулах нь таны онлайн худалдааны бизнесийг үр дүнтэй ажиллуулахад чухал үүрэгтэй. Мөн боломжтой бол эхний шатанд нэг хүн олон үүрэг гүйцэтгэж, зардлыг хэмнэх боломжтой. Жишээ нь, та өөрөө захиалгын менежерийн үүргийг гүйцэтгэж, эсвэл гэр бүлийн нэг гишүүнээр хүргэлтийн ажилтны үүргийг гүйцэтгүүлж болно.
Ингэснээр эхний шатанд санхүүгийн зардлыг багасгаж, бизнесээ амжилттай хөгжүүлэх боломжтой.
Бэлгүүнням
Бусад намуудаас ганц нэг байгаа ч гэсэн Үндэсний эвслийн бүрэлдэхүүн л хамаагүй дээр харагдаж байна. Номт төрийг цэгцлэх байх гэж найдаж байна.Анар
Хмммм зазаз...