Оршил

Дижитал эрин үед бизнес, байгууллага болон хувь хүмүүсийн хувьд вэб сайт нь харилцагч, хэрэглэгчидтэйгээ харилцах мэдээлэл өгөх гэхээсээ илүү үйлчилгээ үзүүлэх гол сувгийн нэг болж байна. Хэрэв та амжилттай, хэрэглэгчиддээ таалагдах вэб сайттай болохыг хүсэж байгаа бол вэб сайтын UX/UI (Хэрэглэгчийн туршлага дадал / Хэрэглэгчийн интерфейс) дизайныг чухалчлах хэрэгтэй. Бид энэ нийтлэлд вэб сайтын UX/UI яагаад чухал болох талаар дэлгэрэнгүй авч үзэх болно.

Хэрэглэгчийн туршлагыг (дадал) сайжруулах (UX)

Хэрэглэгчийн туршлага (User Experience) гэдэг нь хэрэглэгч апп болон вэб апп, сайтыг ашиглахад хэрхэн мэдэрч, ямар сэтгэгдэл үлдээж байгаа явдал юм.

Хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын тулд дараах хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Бизнесийн зорилго: Бизнесийн зорилго тодорхойлох нь вэб сайтын UX/UI дизайны эхний бөгөөд хамгийн чухал алхам юм. Энэхүү зорилгыг тодорхойлсноор таны бизнесийн үйл ажиллагаа, маркетинг, хэрэглэгчидтэй харилцах арга барилыг оновчтой болгох боломжтой.
  • Хэрэглэгчийн судалгаа: Хэрэглэгчдийн хэрэгцээ, хүсэл сонирхлыг тодорхойлж, үүнд нийцүүлэн сайт аппаа бүтээх. Ж нь Хэрэглэгчдийн нас, хүйс, орлогын түвшин, боловсролын түвшин гэх мэт.
  • Хэрэглэхэд хялбар байдал: Сайтын бүтэц, цэс болон гол үзүүлэх үйлчилгээ зорилго нь хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар байх.
  • Технологийн чадвар: Хэрэглэгчид технологийг хэрхэн ашигладаг, ямар төрлийн төхөөрөмж хэрэглэдэг талаар судлах. Жишээ нь, "25-35 насны, дунд болон ахисан түвшний технологийн мэдлэгтэй хүмүүс".
  • Танай бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог: Зах зээл дээр бусдаас юугаараа ялгарч байгааг тодорхойлох. Жишээ нь, "Манай бүтээгдэхүүн байгальд ээлтэй материалаар хийгдсэн, инновацийн шийдэлтэй"
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний ач холбогдол: Хэрэглэгчдэд ямар асуудлыг шийдэж өгч байгаа талаар тодорхойлох. Жишээ нь, "Манай апп хэрэглэгчдийн өдөр тутмын ажлыг автоматжуулж, цаг хэмнэнэ".
  • Хурд ба гүйцэтгэл: Сайт хурдан ачааллах, ажиллах нь хэрэглэгчдэд таатай байх.
  • Тестлэх ба сайжруулах: Сайтыг байнга тестлэх, хэрэглэгчийн санал хүсэлт дээр тулгуурлан сайжруулах буюу эргэх холбоо үүсгэх

Хэрэглэгчийн интерфейсыг сайжруулах (UI)

Хэрэглэгчийн интерфейс (User Interface) гэдэг нь вэб сайтын визуал дизайн, харагдах байдал юм. Хэрэглэгчийн интерфейсыг сайжруулахын тулд дараах хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй:

  • Дизайн элементүүдийн нийцтэй байдал: Маш ойлгомжтой дизайн системтэй байх. Жигд өнгө жигд товчлуур гэх мэт
  • Өнгөний зохицол, фонт сонголт: Хэрэглэгчдэд таатай байх өнгө, фонт ашиглах.
  • Дизайн элементүүдийн байрлал: Бараа бүтээгдэхүүний, үйлчилгээгийн мэдээллийг харахад хялбар байрлуулах. Ж нь хэт их текст биш гэх мэт
  • Responsive дизайн: Гар утас, таблет зэрэг бүх төрлийн төхөөрөмжид зохицохуйц харагдах.

Брэндийн имижийг сайжруулах

Сайтын UX/UI нь танай байгууллагын брэндийн дүр төрхийг тодорхойлох чухал хүчин зүйл юм. Сайтын дизайн нь брэндийн өнгө төрхийг тусган, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн байх нь брэндийн нэр хүндийг өсгөхөд тусалдаг.

Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэх

Хэрэглэгчид сайтын дизайн, хэрэглэхэд хялбар байдлаас шалтгаалан илүү их цагийг зарцуулж, мэдээлэлтэй танилцан, худалдан авалт хийх магадлал нэмэгддэг. UX/UI сайтай вэб сайт нь хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлж, хөрвөлтийн түвшинг өсгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хайлтын системийн оновчлол (SEO)

Сайтын UX/UI нь хайлтын системийн оновчлолд нөлөөлдөг. Хэрэглэгчдэд таалагдсан, хурдан ачааллах, сайн бүтэцтэй сайт нь хайлтын системүүдэд илүү өндөр байр суурь эзэлдэг. Ингэснээр илүү олон хэрэглэгчид таны сайтад хандаж, бизнесийн өсөлтөд хувь нэмэр оруулна.

Дүгнэлт

Вэб сайтын UX/UI дизайн нь хэрэглэгчдийн туршлага, брэндийн нэр хүнд, хайлтын системийн оновчлол зэрэг олон талт ач холбогдолтой. Тиймээс вэб сайтаа амжилттай ажиллуулахыг хүсэж байгаа бол UX/UI дизайныг анхаарч, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх нь зүйтэй. Хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн, хялбар, сонирхолтой вэб сайт нь таны бизнесийг амжилтанд хүргэх түлхүүр болж чадна.

[Вэб сайт аппын UX UI гаргах үйлчилгээ]