2017 онд вэб сайт хэрхэн нээх талаар бичиж байсан нийтлэлээ 2024 оны нөхцөл байдал дээр үндэслэн дахин нийтлэж байна.

Монголын бизнес эрхлэгчид интернет, домайн хаяг, бизнес мэйл, вэб сайт гэх мэт ойлголтуудтай танилцаад 20 гаруй жилийг үдэж, анхны бизнесийн байгууллагууд бараг 10 дахь удаагийн вэб сайтын шинэчлэлтэй золгож байна. Аливаа бизнесийн байгууллага хөгжлийн аль шатанд яваагаас хамаарч вэб сайтын хамрах хүрээ, үзүүлэх үйлчилгээ нь өөр өөр байх боловч Монголын нөхцөлд вэб сайтаа дэлхийн хөгжлийн чиг хандлагад тааруулан зөв ашиглаж буй бизнесийн байгууллага өдийг хүртэл маш цөөхөн байна.

Энэ нь бизнес эрхлэгчдийн буруу гэхээсээ илүүтэйгээр мэргэжлийн вэб хөгжүүлэлтийн компаниудын хариуцлага, ур чадвар хангалтгүй байгаатай ч холбоотой юм. Манай "Грийн софт" ХХК 10 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлж, орчин үеийн шаардлагад нийцсэн, үр ашигтай вэб сайтуудыг бүтээхэд илүү анхаарч ажиллаж байна.

Үндсэн ойлголт ба суурь зардал

Вэб сайт нээхэд эхлээд та дараах 3-н нэр томьёо ойлголтыг мэдэж авах хэрэгтэй:

1. Домайн нэр: 

Заавал байх ёстой бөгөөд жилээр төлбөр төлнө. Энэ таны вэб сайтын интернет нэр юм. Жишээ нь greensoft.mn гэдэг нь манай онлайн хаяг гэсэн үг.

2. Вэб сайт байршуулах эсвэл үйлчилгээний төлбөр:

Заавал байх ёстой бөгөөд жилээр эсвэл сараар төлбөр төлнө. Вэб сайтын үзүүлэх үйлчилгээнээс хамаарч сараар эсвэл жилээр төлөх ба үнэ нь харилцан адилгүй байна. Орчин үед платформ, SAAS үйлчилгээ ихээр гарсантай холбоотой энэ нэр томьёо өөрчлөгдөж, энгийнээр хэлбэл "үйлчилгээний төлбөр" гэж зарим газар нэрлэх болсон. Мөн "вэб хост" гэж нэрлэх нь элбэг.

3. SSL СЕРТИФИКАТ: 

Орчин үед сайтуудаар үзүүлэх үйлчилгээ илүү нарийн болсон тул заавал авахыг санал болгож байгаа. Маш жижиг сайтад авахгүй байж болно. Хэрвээ авахгүй бол вэб хөтөч дээр "not secure" тэмдэгтэйгээр ажиллах болно.

Вэб сайтаа хөгжүүлэх 

Технологийн боломж хөгжихийн хэрээр вэб сайттай болох арга замууд улам олон болж байгаа бөгөөд "үнэгүй"-ээс эхлэн мэргэжлийн өндөр өртөг бүхий вэб сайттай болох боломжтой. Бид танд вэб сайт хөгжүүлж болох аргуудын сайн болон муу талуудыг хүргэе.

1. Бэлэн платформ ашиглан хийх

Хэрэв та цаг завтай, мэдрэмжтэй, технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэж чадах ойлголттой бол бэлэн платформ ашиглан жижиг сайт хийж болно.

Сайн тал

  • Анхны зардал бага
  • Бэлэн сонголт загварууд элбэг
  • Богино хугацаанд хийх боломжтой

Сул тал

  • Загварууд Монгол хүний сэтгэлгээнд таарахгүй байж магадгүй
  • Үнэтэй багц авахгүй бол вэб сайт дээр чинь сурталчилгаа гарч болзошгүй
  • $ оор сарын зардалтай
  • Компаний ажилчид сайт хийсэн аккаунтаа аваад ажлаас гарах нь элбэг
  • Вэб сайтыг хэн хариуцаж байгаа бүрхэг бөгөөд нь зөвхөн хийсэн нэг хүнтэй хэтэрхий холбоотой болдог
  • Тусламж болон заавар англи хэл дээр

2. Бэлэн CMS (агуулга удирдах систем) ашиглан өөрөө эсвэл компани эсвэл хувь хүн сонгож хийлгэх

Хэрэв та шинэ блог эсвэл вэбсайт нээхээр төлөвлөж байгаа бол WordPress ашиглахыг санал болгосон тоо томшгүй олон нийтлэлтэй танилцсан байх. 1-р арга дээрх чадварууд дээр нэмээд англи хэл болон технологийн ур чадвартай бол WordPress гэх мэт үнэгүй програмыг өөрийн худалдаж авсан домайн нэр болон вэб хосттой холбож, WP дээрх бэлэн загваруудаас сонголтоо хийж өөрөө вэб сайттай болох боломжтой.

Сайн тал

  • Маш сайн бэлэн загваруудтай (тусдаа үнэтэй)
  • Удирдахад амар
  • Англи хэлтэй бол заавар зөвлөгөө, шийдэл интернетээр дүүрэн
  • Хэрэглэхэд хялбар

Сул тал

  • Аюулгүй байдал: нээлттэй эхийн програм тул вирусын эрсдэлтэй
  • Ядаргаатай их шинэчлэлтүүд: шинэ хуучин хувилбар зөрж сайтын ажиллагаанд доголдол учруулж болзошгүй
  • Хурд: нэмэлт хөгжүүлэлт хийхгүй бол удаан
  • Тусгай зориулалтын үйлдлүүд: зарим төрлийн вэбсайтуудыг хийхэд WordPress хангалттай тохиромжтой биш байж магадгүй. Жишээлбэл, өндөр нарийвчлалтай, тусгай зориулалтын вэб болон вэб програмууд
  • Арчилгааны зардал өндөр: наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болох магадлалтай бөгөөд WP дээр вэб хөгжүүлэгч маш олон компани энэ бизнесээс гардаг

3. Мэргэжлийн компаниар хөгжүүлэлт хийлгэх

Бизнес эрхлэгч та вэб сайтаа хөгжүүлэхдээ мэргэжлийн компаниар хийлгүүлэх эсвэл бусад арга ашиглан өөрөө хийх сонголт нь таны хэрэгцээ, зорилго, төсөв болон цаг хугацаанаас шууд хамаарна. Эдгээр хэдэн аргын аль аль нь давуу болон сул талтай бөгөөд зөв сонголт хийхэд тань туслах хэдэн чухал хүчин зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй.

Сайн тал

  • Зөвхөн танд зориулсан дизайн: мэргэжлийн компаниуд таны хэрэгцээ, брэндийн онцлогт тохирсон өвөрмөц, чанартай дизайныг таньтай хамтарч гаргаж чадна
  • Зөвлөх үйлчилгээ: зөвхөн хийх биш, танд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ
  • Нарийн функцууд: таны вэбсайтын онцлог шаардлагад тохирсон тусгай функцүүдийг хөгжүүлэх боломжтой
  • Техникийн дэмжлэг: бүх цаг үед буух эзэн, буцах хаягтай байна

Сул тал

  • Зардал: төслийн менежер, дизайнер, хөгжүүлэгч гээд олон хүн танай төсөл дээр ажиллах тул дээрх бүх аргуудаас зардал өндөр
  • Цаг хугацаа: таны хэрэгцээ, шаардлагаас хамаарч цаг жоохон орно. Гэхдээ та өөрөө оролцоо сайтай байвал хурдан байх боломжтой
  • Хамаарал: технологийн ертөнцөд нэг бичигдээгүй хууль байдаг нь хэнээр хийлгэнэ түүний хамааралтай болно (сул тал гэж боддог олон хүн байдаг тул оруулж байна)

Дүгнэлт

Хэрвээ танд доорх хэрэгцээ шаардлага байгаа бол мэргэжлийн компани нь хамгийн зөв шийдэл болно:

  • Томоохон бизнес, нарийн захиалгат шийдэл шаардлагатай бол
  • Өндөр зэрэглэлийн, брэнд дизайн хэрэгтэй бол
  • Сайтын аюулгүй байдал, гүйцэтгэлд өндөр шаардлага тавих бол
  • Сайтаараа дамжуулан үйлчилгээ үзүүлэх бол
  • Хэн нэгэнтэй хөөцөлдөж тоглмооргүй байгаа бол

Дараагийн алхмууд ба вэб сайтын арчилгаа

Монгол бизнесүүдийн хамгийн том алдаа бол хийлгээд мартдаг явдал бөгөөд дараа нь

1. Вэб сайтаа хянах, шинэчлэх

Шинэчлэлт: Вэб сайтаа байнга шинэчилж, шинэлэг мэдээлэл оруулж байх нь зүйтэй. Энэ нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж, сайтын хандалтыг нэмэгдүүлнэ.

2. Вэб сайтын гүйцэтгэл ба аюулгүй байдал

Хурд: Вэб сайтын хурдыг шалгаж, удаашралтай бол сайжруулалт хийх шаардлагатай.

Аюулгүй байдал: SSL сертификат суулгах, сайтын аюулгүй байдлыг байнга шалгаж байх. Хакердах оролдлогоос хамгаалахын тулд нэмэлт аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.

3. SEO ба маркетинг

SEO: Сайтын хайлтын системийн оновчлол (SEO)-д анхаарал хандуулж, түлхүүр үгсийг зөв сонгож ашиглах.

Маркетинг: Сошиал медиа маркетинг, имэйл маркетинг гэх мэт аргуудыг ашиглан вэб сайтаа сурталчлах.

4. Хэрэглэгчийн дэмжлэг

Харилцагчийн үйлчилгээ: Вэб сайтын харилцагчийн үйлчилгээний хэсгийг сайжруулж, хэрэглэгчдэд хурдан шуурхай хариу өгөх.

Санал хүсэлт авах: Хэрэглэгчдийн санал хүсэлтийг сонсож, сайтын үйлчилгээг сайжруулах.

5. Вэб сайтын шинжилгээ

Аналитик хэрэгслүүд: Google Analytics зэрэг аналитик хэрэгслүүдийг ашиглан вэб сайтын хандалт, хэрэглэгчийн зан төлөвийг шинжлэх.

Өөрчлөлт хийх: Аналитик үр дүн дээр үндэслэн вэб сайтад шаардлагатай өөрчлөлтүүдийг хийх.

Вэб сайтын амжилт нь зөвхөн нээхээс гадна тогтмол арчилгаа, шинэчлэлт, хэрэглэгчдийн хэрэгцээг хангах асуудалтай шууд холбоотой. Та вэб сайтаа байнга хянаж, сайжруулж байх нь таны бизнесийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулна. Амжилт хүсье!

Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Хэрэв та бидэнтэй вэб хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллахыг хүсвэл энд дарж манай зөвлөхтэй холбогдоно уу.

[Вэб сайт хийх үйлчилгээ, UX UI дизайн гаргах үйлчилгээ]