Оршил

Орчин үеийн бизнесийн амжилтад вэб сайт маш чухал үүрэгтэй. Гэхдээ бүх вэб сайт ижилхэн амжилттай ажилладаггүй. Зарим вэб сайтууд борлуулалт нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг татах тал дээр маш үр дүнтэй байхад, зарим нь үүнийг хийж чаддаггүй. Тэгвэл ямар вэб сайтыг сайн, ямар вэб сайтыг муу гэх вэ? Энэ асуултын хариуг өгье.

Вэб сайтыг хоолтой зүйрлэж болно. Хүн бүр хоол хийж чадна үүнтэй ижилээр бүх л IT хүн, хэрэглэгч өөрөө ч яаж ийж байгаад вэб сайттай болж чадна. Хэрэв та вэб сайтаа өөрөө хийсэн бол, эсвэл нэг маркетингийн компаниар бонусанд нь хийлгэсэн бол, магадгүй бүр компаниар маш өндөр өртөг бүхий үнэтэй хийлгэсэн ч байсан та JUNK вэбтай байх магадлал маш өндөр юм.

Junk food маш гоё амттай, үүний нэгэн адилаар танай вэб гоё дизайнтай ер нь дажгүй харагдаж байж болно. Гэхдээ бизнест ямар ч ашиггүй, нөлөөлөл байхгүй байдлыг нь Junk вэб гэж хэлээд байгаа юм.

Хамгийн хортой зүйл нь эзэндээ байнга дүүрэн мэдрэмж өгч, цаагуураа өрсөлдөх чадварыг тасралтгүй унагааж байдаг.

Junk вэб сайт

  • Мобайл дээр ажиллахгүй
  • Хэт загвар, аншимейшн хөөсөн
  • Агуулга дутмаг, тэгсэн хэрнээ нүсэр олон цэс, хуудастай
  • Хуудас хооронд шилжилт байхгүй
  • Бүх төрлийн CTA буюу үйлдэлд дуудах функц байхгүй
  • Форм бүртгэл CRM тай холбогдоогүй
  • Вэб сайт дээрээс хэрэглэгч захиалга, холбоо барих оролдлого хийхэд хүлээн авах хүн байхгүй
  • Demo текст, хөгжүүлэлтийн үеийн текст нь байж л байдаг
  • Ямар үйлчилгээ суурьтай функц байхгүй байх
  • Угаасаа зорилгогүй хийгдсэн
  • Ямар ч тоолуур, статистик байхгүй, дүлий
  • Social poster, хэвлэлийн эх бэлтгэлээ вэб дээрээ шууд тавьдаг
  • FB-ийн чат баруун доод буланд нь байдаг
  • Илүү дутуу зайг хийсэн хоосон логикгүй зүйлээр дүүргэлт
  • Хэт удаан under construction хуудастай байх

Healthy вэб сайт

  • Цэвэр логик, үйлчилгээнд суурилсан
  • Компанийн зарим ажлыг автоматаар цаагуураа хийж байдаг
  • Алхам тутамд CTA, үйлдэлд дуудах функцтэй
  • Бүрэн хэмжээний блог нийтлэлтэй
  • Агуулга баялаг бөгөөд тогтмол графикийн дагуу нэмэгддэг
  • Эх бэлтгэл нь яг вэбийн стандартад зориулагдсан
  • Хурдан, товчхон
  • Форм бүр нь хэрэглэгчийн сегмент бүхий CRM ийн дататай холбогдсон

Дүгнэлт

Эцэст нь, сайн вэб сайт нь зөвхөн харагдах байдал, дизайн дээр тулгуурладаггүй. Агуулга, навигаци, хурд, аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлүүдийг харгалзан үздэг. Бизнесийн вэб сайтын амжилттай байхын тулд эдгээр хүчин зүйлүүдийг анхаарч, сайжруулалт хийх нь зүйтэй.

Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Хэрэв та бидэнтэй вэб хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллахыг хүсвэл энд дарж манай зөвлөхтэй холбогдоно уу.

[Вэб сайт хийх үйлчилгээ, UX UI дизайн гаргах үйлчилгээ]