Өнөөдөр олон бизнес эрхлэгчид, байгууллагууд дижитал орчинд өөрийн байр сууриа эзлэх нь зайлшгүй зүйл болсон боловч вэб сайт болон вэб платформын ялгааг бүрэн ойлгохгүй байх нь олонтаа тохиолддог. Тиймээс бид энэ нийтлэлээрээ вэб сайт болон вэб платформын гол ялгааг тайлбарлаж, тус бүрийн үүрэг, зорилго, хэрэглээг нь тайлбарлах гэж үзье.

Вэб сайт болон вэб платформ нь хоёулаа интернет орчинд ажилладаг боловч тэдгээрийн үүрэг, зорилго, бүтэц зэрэг нь эрс ялгаатай. Эдгээрийн гол ялгаануудыг дараах байдлаар тодорхойлж болно.

Вэб сайт

Зорилго: Вэб сайтууд нь ихэвчлэн мэдээлэл түгээх, бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах, онлайн худалдаа хийх, буюу товчоор базаад хэлбэл мэдээлэл өгөх л зорилготой.

Бүтэц: Вэб сайтууд нь хэд хэдэн хуудаснаас бүрдэх бөгөөд эдгээр хуудаснууд нь төрөл бүрийн контентыг агуулдаг.

Хэрэглээ: Вэб сайтууд нь тодорхой нэг чиглэлд чиглэгдсэн, хэрэглэгчдэд мэдээлэл өгөхөд зориулагдсан. Жишээ нь, компанийн вэб сайт, блог, цахим дэлгүүр гэх мэт 

Хэрэглэгчийн оролцоо: Вэб сайтууд дээрх хэрэглэгчийн оролцоо нь ихэвчлэн мэдээлэл унших, худалдан авалт хийх, хүсэлт илгээх, залгах зэрэг хүрээнд явагддаг.

Вэб платформ

Зорилго: Вэб платформ нь хэрэглэгчдийн хоорондын харилцааг дэмжих, өгөгдөл солилцох, тодорхой үйл ажиллагааг автоматжуулах зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлэх зорилготой.

Бүтэц: Вэб платформ нь илүү нарийн бүтэцтэй бөгөөд олон төрлийн функц, модулиудтай байдаг. Товчоор бол бизнес бүрээс хамаарч өөр өөр байна.

Хэрэглээ: Вэб платформууд нь олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг ба хэрэглэгч өөрөө түүнийг хөдөлгөгч хүч нь юм. Жишээ нь, сошиал медиа платформууд, онлайн сургалтын платформууд, худалдааны платформууд, захиалгаа хянах, ebarimt авах гэх мэт бизнес өөрөө ямар моделтой байна тэр бүгдийг үзүүлэх боломжтой.

Хэрэглэгчийн оролцоо: Вэб платформууд дээрх хэрэглэгчийн оролцоо илүү өндөр байдаг. Хэрэглэгчид бүртгүүлж, өөрсдийн контентыг үүсгэж, бусадтай харилцаж, олон төрлийн үйлчилгээг ашиглах боломжтой байна.

Жишээ

Вэб сайт: Компаний албан ёсны вэб сайт, онлайн дэлгүүр, блог.

Вэб платформ: Facebook, Amazon, Twitter Монголоос ebarimt, eMongolia төрлийн үйлчилгээ, бизнесийн төрөл бүрийн онлайн үйлчилгээнүүд зэрэг орно.

Товчоор хэлбэл, вэб сайт нь тодорхой нэг чиглэлд мэдээлэл өгөхөд зориулагдсан бол вэб платформ нь олон төрлийн үйлчилгээг дэмжиж, хэрэглэгчидтэй харилцах боломжийг олгодог.

Дүгнэлт

Анхны онлайн пицца захиалга 1994 онд хийгдэж байсан бол 2024 оны байдлаар Монголд вэб сайтаараа үйлчилгээ үзүүлж буй бизнесийн байгууллагуудын тоо маш цөөхөн байгаа бөгөөд олон бизнесүүд анхны вэб сайтаа ч зөв хийж, хөтөлж чадахгүй байгаа нөхцөл байдалд байна. Тиймээс, бизнесүүд вэб сайттай болох нь зөвхөн эхний алхам бөгөөд цаашид вэб сайтаа компанийнхаа бүх үйлчилгээг онлайн хэлбэрт шилжүүлэх нь хэрэглэгчдийн хүлээлтэд нийцсэн, илүү үр дүнтэй, өрсөлдөх чадвартай бизнес болох боломжийг олгоно.

[Вэб сайт хийх үйлчилгээ, UX UI дизайн гаргах үйлчилгээ]